Хан-Уул
Мэдээлэл

ХҮҮХДИЙН СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын Хүүхдийн спортын VI их наадмын Софт теннисний Хотын аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монголын Софттенисний төв талбайд 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд  Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Софт теннисний өсвөрийн шигшээ багийн А.Хулан дасгалжуулагчтай 40 гаруй тамирчин оролцлоо. Хотын аварга шалгаруулах тэмцээний  132 медалиас  тус дүүргийн тамирчид 11 алт, 28 мөнгө, 34 хүрэл медаль нийт 73 медаль хүртэж, байгууллагын нэгдсэн дүнгээр 47 оноогоор Хан-Уул дүүрэг багаараа II байрт шалгарлаа.