Хан-Уул дүүргийн прокурорын газраас санаачлан Хан-Уул дүүргийн ГХУСАЗСЗ, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдал – Иргэдийн оролцоо” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгууллаа.
Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд өдөрлөгийн үйл ажиллагааг нээж, хэлсэн үгэндээ “Нээлтэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулж байгаа зорилго нь: Хууль дүрмийг хэрэгжүүлэгч, ,хяналт тавьдаг байгууллагуудын үндсэн чиг үүргийн хүрээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүнээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хууль дүрмийг сурталчлан таниулах, байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээллээр хангахын тулд газар дээр нь иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг авахад чиглэгдэнэ гээд өдөрлөгийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хүссэн байна.
Прокуроруудаас “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хууль эрх зүйн талаар мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлуудаар санал хүсэлтийг авч, гарын авлага, брошур тарааж ажиллалаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд тус Дүүргийн 1-16 хорооны иргэдийн төлөөлөл, 59,115,118 дугаар сургуулийн сурагчид хүрэлцэн ирж оролцжээ.
Өдөрлөгийн хүрээнд Авто тээврийн үндэсний төв, Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төв, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улайнзагалмайн хороо дэмжин оролцож иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, холбогдох үйлчилгээнүүдийг үзүүллээ гэж Хан-Уул дүүргийн прокурорын газраас мэдээлэв.