Хан-Уул
Мэдээлэл

АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН 5 ДУГААР САРЫН СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн НЭГ.ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ- ӨРХ БҮРТ,  ДӨРӨВ.АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ зорилтуудын хүрээнд Албан бус-Насан туршийн боловсролын төвийн

-Оёдол эсгүүр

-Үсчин, маникюрын сургалт

-Компьютер

-Солонгос хэл

-Хөгжмийн 5 дугаар сарын сургалтууд амжилттай явагдаж байна.

Иргэн та манай байгууллагын үнэ төлбөргүй үнэ цэнтэй  ээлжит сургалтуудад хамрагдахыг хүсвэл дараах материалыг бүрдүүлэн бүртгүүлэхэд л хангалттай. Үүнд:

  1. Хорооны Засаг даргын тодорхойлолт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. 1% цээж зураг

Хаяг:

ХУД-ийн 3-р хороо, “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн 2 давхарт  “Албан бус-Насан туршийн боловсролын төв”

Харилцах утас: 70000448, 95021560

Facebook.com: ХУД Албан бус-Насан туршийн боловсролын төв

Манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Баярлалаа