Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК бэлтгэн, худалдан борлуулах ажлыг зохион байгуулж байна.
Дүүргийн хэмжээнд 4, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй  13 хүнсний дэлгүүр нөөцийн мах худалдан борлуулж байна.
Мөн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7 хоног бүрийн Бямба, Ням гарагт дүүргийн 16 дугаар хороо Буянт Ухаа 1 хорооллын баруун талд, 7 дугаар хороо Яармагийн хуучин эцэст нөөцийн махны өргөтгөсөн худалдааг “Сүхбаатар мах маркет” ХХК-тай хамтран зохион байгуулна.
Нөөцийн мах нь “Мах сүүний анхдугаар аян” гэсэн савлагаатайгаар үхрийн ястай мах 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгийн үнэтэй байна.