Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн Засаг даргаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-г батлуулсан.
Уг ажлын ажлын хүрээнд тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Прокурорын газар, Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийг оролцуулан Хороодын Засаг дарга болон хөгжлийн нийгмийн ажилтнуудад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр яриа таниулга хийх” сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10:00 цагт дүүргийн хурлын танхимд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй, архивын тасаг зохион байгууллаа.
Хороодын Засаг дарга болон хөгжлийн нийгмийн ажилтнууд нийт 26 албан хаагч идэвхтэй хамрагдаж, мэдээлэл авсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.