Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хүрээнд “Улаанбаатар буян” ХХК –ийн хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч “Цэвэр орчин-Цэнгэг Туул” уриан дор Туул river challenge буюу Туул голоо цэвэрлэх хөдөлгөөнийг өрнүүлэн эхний үе шатны цэвэрлэгээг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр их цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа.
Их цэвэрлэгээнд “Улаанбаатар буян” ХХК-ийн 120 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон Яармагийн гүүрнээс баруун зүгт Туул гол дагуух 3.0 км зайд 8 тн хог хаягдлыг цэвэрлэж ажиллалаа.
Мөн “Шинэ Монгол” сургуулийн багш, ахлах ангийн сурагчид 04 дүгээр сарын 27-ны өдөр Яармагийн гүүрнээс зүүн тийш 2.0 км-ийн зайд Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэж, тус аянд нэгдсэн бол “Транскапитал банк бус санхүүгийн байгууллага”-ын 70 хүний бүрэлдэхүүнтэй хамт олон 2 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд хог цэвэрлэгээ хийж ажиллалаа.
Энэ мэтчилэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд сайн дураараа аянд нэгдэж бусдыгаа манлайлан оролцсон явдалд талархал илэрхийлье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар