Хан-Уул
Мэдээлэл

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАНААС ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН САЛБАР ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албанаас Хан-Уул дүүрэгт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн жендэрийн салбар хорооны үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцлоо.

Тус уулзалтад Жендэрийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Жендэрийн Үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтнүүд, Жендэрийн Үндэсний Хорооны дэргэдэх жендэрийн үндэсний шинжээч, зөвлөх багийн ахлагч жендэрийн ахлах зөвлөх – Ш.Солонго, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зохицуулагч н.Уянга болон дүүргийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцов.

Мөн дүүргийн хохирогчийг хамгаалах Нэг цэгийн үйлчилгээний төв, Сэтгэл зүйн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид холбогдох албан хаагчдыг мэргэшүүлсэн сургалтанд хамруулж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхээр боллоо.