Олон Улсын Сувилагч нарын өдрийг угтсан бүтээлч ажлын хүрээнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн болон сувилахуйн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.
Энэхүү хуралд тус эмнэлгийн эмч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, нийтдээ 10 илтгэл хэлэлцсэнээс эмч нараас Б.Сумъяа, Б.Мөнхпүрэв, Ж.Отгонбаяр, Б.Түвшинбаяр Я.Энхтөр нарын “Мухар олгойн мэс заслын гистологи шинжилгээнд хийгдсэн судалгааны дүн” илтгэл тэргүүн байранд, сувилагч тусгай мэргэжилтнүүдээс сувилагч Л. Оюунбилэг, Б.Энхтүвшин, С.Нямдаваа, Г.Цэцэгсүрэн нарын “Сувилахуйн яаралтай тусламжийн үед хэрэглэх идэвхжүүлсэн нүүрсэн эмийн хэрэглээ” илтгэл тэргүүн байранд тус тус шалгарсан байна.
Онол практикийн бага хуралд нийтдээ 23 илтгэл ирснээс аман хэлбэрээр 10 илтгэлийг, ханын хэлбэрээр 13 илтгэлийг тус тус хэлэлцсэн байна. Хэлэлцэгдсэн илтгэлүүдээс 3 байр, ханын илтгэлүүдээс 1 байр шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа. Энэхүү арга хэмжээ нь бие биенээсээ харилцан суралцах, судалгааны арга зүйг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.