Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дүүргийн Спорт хорооны зааланд зохион байгуулагдаж 10 сургуулийн 300 орчим хүүхэд оролцлоо.

Тэмцээний бага насны ангилалд 1 дүгээр байрт “Шинэ монгол Харүмафүжи” сургууль, 2 дугаар байрт 41 дүгээр сургууль, 3 дугаар байрт “Шинэ өнөөдөр” сургууль, 4 дүгээр байрт 115 дугаар сургууль, дунд насны ангилалд 1 дүгээр байрт 34 дүгээр сургууль, 2 дугаар байрт “Шинэ монгол Харүмфүжи” сургууль, 3 дугаар байрт 60 дугаар сургууль, Ахлах насны ангилалд 1 дүгээр байрт 34 дүгээр сургууль, 2 дугаар байрт 15 дугаар сургууль,  3 дугаар байрт “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулиуд тус тус шалгарлаа.

Багийн нэгдсэн дүнгээр Сумъяадорж багштай “Шинэ монгол Харүмафүжи” сургууль түрүүлж  Тэмцээний шүүгчээр Олон Улсын шүүгч, СМ  Д.Түмэнтөгс, Улсын шүүгч ОУХМ  Ж.Чулуунцэцэг, Улсын шүүгч ОУХМ  Ш.Оюунчимэг нар ажиллалаа.