Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТАМИРЧИН Э.ДАВААДОРЖ “ТУСГАЙ ОЛИМП”-ИОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны иргэн Э.Даваадорж нь 2015 онд Хан-Уул дүүргийн  63-р дунд сургуулийг төгссөн бөгөөд  суралцах  хугацаандаа спортоор идэвхтэй хичээллэж ирсэн тамирчин юм.

Тэрбээр 2019 оны 03 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “Тусгай  олимп”-ийн  15 дахь удаагийн  зуны наадмын Хөл бөмбөгийн төрөлд оролцож  мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүлээд ирлээ.
Э.Даваадорж  2017 оны ОУ-ын “Тусгай олимп”-ийн  200 м гүйлтийн төрөлд мөнгөн  медаль, 2018 оны  “Тусгай олимп”-ийн  хөл бөмбөгийн төрөлд  мөнгөн медаль  тус тус хүртэж амжилт үзүүлсэн тамирчин. Түүний цаашдын спортод өндөр амжилт хүсэж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас баяр хүргэж,амжилт хүслээ.