Хан-Уул
Мэдээлэл

ЭЕРЭГ ХАРИЛЦААГААР ЭРЧ ХҮЧЭЭ ЦЭНЭГЛЬЕ

Эелдэг найрсаг харилцааг бий болгож, иргэн төрийн байгууллагын хоорон дахь харилцааны эерэг үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн 3 дугаар сарын олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд “Эерэг харилцаа-Эрч хүч” аяныг зохион байгууллаа.

Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газар,Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс,Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдээс эерэг сэтгэгдлийг хүлээн авч ажиллав.

Аянд нийт  220 гаруй иргэдийн эерэг сэтгэгдэл ирж байгууллага тус бүрээс иргэдэд эелдэг найрсаг үйлчилгээ үзүүлсэн ажилчдыг шалгаруулан талархал үнэ бүхий зүйлс гардууллаа.

Төрийн үйлчилгээг найрсаг, чанар хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж буй  Хан-Уул дүүргийн нийт ажилтан албан хаагчиддаа талархал илэрхийлье.

Төрийн үйлчилгээг бид найрсаг харилцаагаар ёс зүйтэй хүргэх болно.