Жижиг дунд үйлдвэр эрхэлдэг иргэдэд тулгамддаг гол асуудал бол эрсдэлгүй бизнесээ эхлүүлэх юм.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн ээлжит сургалтанд Хан-Уул дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгч 11 иргэн хамрагдаж амжилттай төгслөө. Газар тариалан, монгол гутал, үндэсний хувцас, жимс жимсгэнэ тариалах, номын худалдаа, гар урлал, модон эдлэл үйлдвэрлэдэг гээд өөрийн бизнесээ эхлүүлээд тодорхой хугацааг өнгөрсөнч “бизнес эрхлэгч” гэдэг талаасаа өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай юм байна гэх зорилгоор дээрх үйлдвэр эрхлэгч нар маань энэ удаагийн сургалтанд хамрагдаж үр дүнгээ үзлээ.


Манай төвөөс үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулж, бизнесийн соёлд суралцуулах зорилгоор тогтмол зохион байгуулдаг тус сургалтанд дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хүн бүхэн үнэ төлбөргүй хамрагдаж мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэх бүрэн боломжтой.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс үйлдвэр эрхлэгчдийг чадавхжуулж, бизнесийн соёлтой үйлдвэр эрхлэгч болгох зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

Манай дараагийн сургалт 05 дугээр сард зохион байгуулагдах тул бизнес эрхлэгч болон эрхлэх гэж иргэн та бүхэн өргөнөөр хамрагдана уу.
Харилцах утас: 7000-7012, 99122384
БИЗНЕСИЙН СОЁЛТОЙ ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ БАЙЦГААЯ …