Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн 9,10,13,16 дугаар хорооны иргэдийг хүлээн авч уулзалт хийлээ.
Уулзалтаар Засаг дарга Ж.Алдаржавхлан Хан-Уул дүүрэгт 2018 онд Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг товч танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө тайлагналаа.
Уулзалтанд нийт 200 гаруй иргэд оролцож, өөрсдийн санал хүсэлтээ уламжилсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг дүүргийн хэмжээнд 4 бүсэд зохион байгуулагдана