Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2018 ОНЫ “ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ҮҮД ТОДОРЛОО

“Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн “2018 оны шилдэг хүүхэд”-ийн сүлд модны наадам дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

“Дүүргийн шилдэг хүүхэд”-ийг сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайлал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, нийслэл болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүдийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.

Шилдэг хүүхэд шалгаруулах уралдааныг “Шилдэг манлайлагч хүүхэд”, “Шилдэг Оюунлаг хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд” 5 номинациар зохион байгуулж, төрийн болон төрийн бус өмчийн 37 сургуулийн 31000 сурагчдаас 120 хүүхэд 2018 оны Хан-Уул дүүргийн шилдэг хүүхэд боллоо.

  • “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр 115 дугаар сургуулийн сурагч Б.Намуун,
  • “Шилдэг авьяаслдаг хүүхэд”-ээр 15 дугаар сургуулийн сурагч Г.Энхжин,
  • “Шилдэг бүтээлч хүүхэд”-ээр18 дугаар сургуулийн сурагч Б.Бум-Эрдэнэ,
  • “Шилдэг оюунлаг хүүхэд”-ээр130 дугаар сургуулийн сурагч С.Даваасолонго,
  • “Шилдэг манлайлагч хүүхэд”15 дугаар сургуулийн сурагч Д.Ганцэцэг нар тус тус шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдийн шалгаруултад өрсөлдөн сурагч Б.Бум-Эрдэнэ нийслэлийн “Шилдэг бүтээлч хүүхэд”-ээр тодорлоо.


Оны шилдэг хүүхдүүдэд дүүргийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хан-Уул Дүүргийн Засаг дарга  бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ж. Алдаржавхлан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар шагналыг гардуулан баяр хүргэлээ.

Шилдэг  хүүхдүүдийн сүлд модны наадамд Драмын дугуйлангийн авьяаслаг хүүхэд, багачууд  “Аз жаргалын эрэлд” хүүхдийн жүжгийг тайзнаа тоглож, мэндчилгээ дэвшүүллээ.