Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7 дахь заалтын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн дагуу Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдийг чадавхжуулах, мэргэшүүлэх ажилгүй иргэдийн тоог багасгаж, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг мэргэжлийн чиг баримжаа олгох оёдол эсгүүр, гоо сайхан,маникюр, солонгос хэлний сургалтуудын 3 дугаар сарын төгсөлтийн үйл ажиллагаа 2019.03.29-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэ сард солонгос хэлний 40, оёдол, эсгүүрийн 120, үсчний 120, даалин оёх 70 цагийн тус тус хөтөлбөрт 40 иргэн амжилттай суралцаж нийт 50 иргэн “Чадамжийн гэрчилгээ”, мэргэжлийн 3 дугаар зэрэг, “Сертификат” гардан авлаа. Төгсөгчид нь өөрсдийн хийж урласан бүтээлээр үзэсгэлэн гаргаж толилууллаа.


Манай төвд сар бүр зохион байгуулагддаг дээрх сургалтуудад та ч бас суралцах бүрэн боломжтой.