Хан-Уул
Мэдээлэл

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ, ЁС СУРТАХУУН ТӨЛӨВШЛИЙН БАГШИЙН 2 САРЫН СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Иргэний боловсрол, ёс суртахуун төлөвшлийн сургалтын агуулгын хүрээнд иргэний боловсрол олгох, сонгох сонгогдох эрхээ эдлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах хандлагыг төлөвшүүлэх болон зөв дадал хэвшлийг бий болгох сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн.

Сургалтын хүрээнд 2-р сард:

  • Иргэний оролцоо
  • Иргэний эрх үүрэг хариуцлага
  • Үг яриагаа цэгнэе
  • Ёс суртахууны хэм хэмжээ
  • Багаар ажиллах чадвар
  • Өсвөр насны харилцаа
  • Хамт олны харилцаа
  • Миний хүүхдийн-Мэргэжил сонголт
  • Надад урам хайрласан эрхэм үгс
  • Хорт зуршил сэдвүүдээр байгууллага хамт олонд сургалт зохион байгуулж 257 иргэнд хүрч үйлчилсэн байна.


Иргэний  боловсрол, Ёс суртахуун төлөвшлийн сургалтанд:

  • Улсын бүртгэлийн хэлтэс
  • Нийгмийн даатгалын хэлтэс
  • Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс
  • Нийтийн үйлчилгээний алба
  • Хүүхдийн клиник 4 сувилал
  • Түр хамгаалах байр
  • 53-р цэцэрлэг
  • 218-р цэцэрлэг
  • ГТУА 65-р анги
  • ГТУА 30-р анги
  • 9,16, 10  хороо
  • Компьютер, Гоо сайхан, Оёдол эсгүүрийн сурагчид

Үнэ Төлбөргүй,

Үнэ цэнэтэй сургалт

Байгууллагын цахим хаяг