ЭРХЭМ ЗОРИЛГО:
Боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн чадварлаг багш нарыг урамшуулан дэмжих замаар тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлж, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлж, эрсдэлгүй орчинд эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай, эко боловсролтой иргэнийг төлөвшүүлэхэд оршино.
БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ:
- Тухайн дүүргийн хэмжээнд Боловсролын тухай багц хууль, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, Нийслэлийн Боловсролын газраас өгсөн чиг үүрэг болон хуулиар олгогдсон бусад эрхийг хэрэгжүүлэх ажиллах
- Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг дүгнэж тайлагнах
- Дүүргийн Боловсролын байгууллагын төсөв, санхүү хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хуваарилах, гүйцэтгэлд хяналт тавих
- Дүүргийн хэмжээнд багш суралцагчдын хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах. Судалгаа хийх, санал боловсруулж холбогдох байгууллагуудад уламжлах, шийдвэрлүүлэх
- Дүүргийн хэмжээнд боловсролын тайлан мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад гаргаж өнөх
- Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, салбарын хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу хэлтсийн үйл ажиллагааг төлөвлөн удирдан зохион байгуулж тайлан мэдээг Нийслэлийн Боловсролын Газарт гарган өгөх
- Дүүргийн хэмжээнд Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах талаар судалгаа хийж санал боловсруулах
- Дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох талаар хяналт- шинжилгээ, танадалт судалгаа хийж, санал боловсруулан холбогдох байгууллагад гаргаж өгөх
- Тухайн дүүргийн төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах үнэлэлт дүгнэлт өгөх
- Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг
№ | Овог нэр | Албан тушаал |
Утасны дугаар
|
Өрөө № |
1 | Б.Лхагвадэмбэрэл | Боловсролын хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч
/Статистик, хяналт үнэлгээ шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн/ |
99142798 | 803 |
2 | М.Болортуяа | Суурь, бүрэн дунд боловсрол хариуцсан мэргэжилтэн | 99052677 | 804 |
3 | Б.Пүрэвдорж | Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн | 80755522 | 804 |
4 | Б.Дуламрагчаа | Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн | 91198087 | 804 |
5 | Д.Төгөсмаа | Хүүхдийн хөгжил, хамгаалал хариуцсан мэргэжилтэн | 99160248 | 804 |
6 | Ч.Урангуа | Хоол үйлдвэрлэл үйлчилгээ аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн | 99177423 | 805 |
7 | Б.Бат-Энх | Төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн | 88067987 | 805 |
8 | О.Энхжаргал | Хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч | 91478787 | 805 |
9 | Б.Сайннямбуу | Нярав, Архив, бичиг хэргийн ажилтан
|
80083813 | 805 |
Ажлын утас | (976-11) 342470 |
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН
ГЭРЧИЛГЭЭ ДАХИН ОЛГОХ ТУХАЙ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс нь тус дүүргийн харъяа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг 2019 оны 05 дугаар сараас эхлэн олгож байна.
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ
ДАХИН ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1 | Өргөдөл (Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэст хандсан) |
2 | Иргэний үнэмлэхний хуулбар |
3 | Ø Суурь болон бүрэн дунд боловсролын 2008, 2010, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024 оны дүнгийн “Б” маягтыг Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн архиваас авах.
Ø Суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн сургуулиас дүнгийн “Б” маягт эсвэл Боловсролын ерөнхий газрын архиваас авах. (2009 болон түүнээс өмнөх оны дүнгийн “Б” маягт) Ø Сургууль дээр “Б” маягт байхгүй тохиолдолд 1997-1998, 1999-2002, 2003-2006, 2007-2013, 2014-2015 онуудад 10 дугаар анги төгсөгчид Боловсролын ерөнхий газрын архиваас “Б” маягт авах. Ø 1997 оноос өмнөх 8, 10 дугаар анги төгсөгчид сургуулиас журналын арын дүнтэй хэсгийг хичээл бүрээр канондуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан төгссөн нь үнэн буюу дүнгийн тодорхойлолтыг албан бичгээр авах |
3 | Ø 2019 оноос хойш сургууль төгсөгчид төгссөн сургуулиас тодохойлолт авах
Ø Жич:2019 оноос боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/ цахимд шилжсэн тул дүнгийн маягтыг иргэн өгөхгүй байж болно.
|
4 | Ø Суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхэд овог, нэр, регистр солигдсон тохиолдолд “Иргэний бүртгэл” мэдээллийн төвөөс тухайн хүний овог, нэр, регистр сольсон баримтыг бүрдүүлэх.
|
ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХНИЙ ҮНЭ
1. | Суурь боловсролын гэрчилгээ
|
21.000 төгрөг |
2. | Бүрэн дунд боловсролын үнэмлэх
|
21.000 төгрөг |
Данс: 499005851 “Худалдаа хөгжлийн банк”
Хүлээн авагч: “Үндэсний үнэт цаас” ХХК
Зориулалт: Гэрчилгээ, үнэмлэхний үнэ……………..(гэрчилгээ, үнэмлэх авах хүний овог, нэр, регистрээр тушаана)
Материалыг ажлын өдрүүдэд /09:00-16:00 цагт /хүлээн авч, ажлын 3 хоногт багтаан олгоно.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө гудамж, 20 дугаар хороо, “Иргэдэд үйлчлэх төв байр” 804 тоот, Утас:11-342472
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС
БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХИЙН ЛАВЛАГАА ОЛГОХ ТУХАЙ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс нь дүүргийн харъяа төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдөд гадаад улс оронд хэлний бэлтгэл, үргэлжүүлэн суралцахад Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийн лавлагааг 2019 оны 05 дугаар сараас эхлэн олгож байна.
- Суурь боловсролын гэрчилгээ нь Монгол Улсын иргэнийг суурь боловсрол эзэмшсэн болохыг гэрчилсэн боловсролын баримт бичиг мөн.
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн болохыг гэрчилсэн боловсролын баримт бичиг мөн.
БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХНИЙ ЛАВЛАГААГ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1 |
Ø Өргөдөл (Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэст хандсан)
|
2 |
Ø Иргэний үнэмлэхний хуулбар
|
3 |
Ø Суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн эх хувь (хуулбар)
|
Материалыг ажлын өдрүүдэд /09:00-16:00 цагт /хүлээн авч, ажлын 1 хоногт багтаан олгоно.
Хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө гудамж, 20 дугаар хороо, “Иргэдэд үйлчлэх төв байр” 804 тоот, Утас:11-342472
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС