Хан-Уул
Мэдээлэл

МАНАЙ ДҮҮРГИЙН ЦЭВЭР ЦЭМЦГЭР БАЙДАЛ ЗӨВХӨН БИДНЭЭС ШАЛТГААЛНА

Амралтын өнгөрсөн өдрийг Хан-Уул дүүргийн төрийн байгууллагын албан хаагчид дүүргийнхээ цэвэр цэмцэгэр байдалд анхаарал хандуулан нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, үр бүтээлтэй өнгөрүүллээ.

Жаран мянга гаруй хүн амтай, үйлдвэрлэлийн төв цэг болсон Хан-Уул дүүрэг нь “хоггүй, эко дүүрэг” болох зорилтыг хэрэгжүүлэн олон ажлыг хамтын хүчээр хийж бүтээж байгаа. Үүний нэг нь улирал бүр тогтмол зохион байгуулдаг нийтийн цэвэрлэгээ юм.

Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн хамт олон бид тус үйл ажиллагаандаа идэвхтэй хамрагдаж, 120-ийн автобусны буудлаас МАК-ийн байр хүртэлх нийт 350 метр талбайг цэвэрлэж 5 шуудай хог хаягдалыг ачууллаа. Бидний хариуцсан талбай нь хэдийгээр автомашины төв зам дагуу боловч татсан тамхины иш маш их хэмжээгээр гарч байсан. Иймд ЖОЛООЧ ТА ТАТСАН ТАМХИНЫ ИШЭЭ ЦОНХООРОО ХАЯХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА …

МАНАЙ ДҮҮРГИЙН ЦЭВЭР ЦЭМЦГЭР БАЙДАЛ