Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Иргэдийн спортын их наадам”-ын Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах Хөлбөмбөгийн тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд зохион байгуулагдлаа.
Тэмцээний нээлт хаалтын ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын орлогч Э.Түвшин, Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Жаргалсайхан, хороодын Засаг дарга нар холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хөлбөмбөгийн тэмцээн иргэдийн спортын их наадмын төрөлд анх удаа орж байгаа ч дүүргийн хороод иргэдээ идэвхтэй хамрууллаа. Тэмцээн 2 талбай дээр нэгэн зэрэг явагдаж 1 дүгээр байрт 16 дугаар хороо, 2 дугаар байрт 2 дугаар хороо, 3 дугаар байрт 7 дугаар хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.