Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН VII ИХ НААДМЫН ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШИРЭЭНИЙ ШАГАЙ НААДГАЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын их наадмын ширээний шагайн наадгай тэмцээн 2018 оны 09 дүгээр сарын 29 -нд дүүргийн спортын хорооны зааланд болж 12 хорооны 170 гаруй иргэдийг хамрууллаа.

Ширээний шагай наадгайн тэмцээний нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ахлах дасгалжуулагч М.Гантөмөр, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, 8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа,  7-р хорооны Засаг дарга А.Мөнх-Амгалан, 16-р хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл, 10-р хорооны Засаг дарга Ц.Чинзоригт,  5-р хорооны Засаг дарга М.Ганболд нар оролцлоо.

Тэмцээн шагай шүүрэх, няслах, морь уралдуулах гэсэн 3 төрлөөр явагдаж аваргаа тодрууллаа.

Тэргүүн байрт 14-р хорооны баг тамирчид

Хоёр дугаар байрт 10-р хорооны баг тамирчид

Гурав дугаар байрт 7-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээний тэргүүн байрт шалгарсан 14-р хороо 11 сард явагдах нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.