Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн томоохон аж ахуйн нэгжүүд болох Говь ХК, Таван Богд Фүүдс ХХК, МСМ ХХК, АПУ ХК зэрэг 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн менежер, ажилтнуудыг оролцуулан хөдөлмөрийн харилцааны чиглэлээр чадавхжуулах сургалтыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс 2018 оны 09-р сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтанд “HR Consalting” фирмийн захирал Ш.Баярмагнай, Ц.Онон, Олон улсын хүний нөөцийн хөгжлийн академийн захирал Н.Амаржаргал нар хөдөлмөрийн харилцаа, удирдлагын сэтгэл зүй, хүний нөөцийн ёс зүй зэрэг сэдвүүдээр сургалт хийж, хэлэлцүүлэг явууллаа.