“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлгийн иргэдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс албадын хамтран зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд 100 гаруй иргэдийг эрүүл мэндийн үзлэг /цээжний рентген зураг, дотор, арьс харшил, ДОХ/БЗХД өвчний үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө, цусан дахь сахарын хэмжээ үзэх, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээ/-нд тус тус хамрууллаа. Мөн бичиг баримтын зөрчилтэй 25 иргэн, эрүүл мэндийн даатгалгүй 8 иргэнийг бичиг баримтжуулж ажиллалаа.