Хан-Уул
Мэдээлэл

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРУУЛЛАА

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг хогын цэг дээр хог ялгаж, ялгасан хогоо ченжүүдэд тушааж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулж байгаа иргэдтэй Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны дарга Б.Дагвадорж, өрхийн хөгжил хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Буянхүү,12-р хорооны хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Гансүх, Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байршуулах үйлчилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан Хаган Богда НҮТББ-ын тэргүүн Б.Алтанбаяр нар уулзаж, ярилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Эдгээр зорилтот бүлгийн иргэдийн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа шалтгааныг тодрууллаа.
Мөн Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаагүй иргэдийг амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамруулан, бичиг баримтжуулан, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулан ажиллахаар боллоо.