Хан-Уул дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 9 дүгээр сарын 10-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.
Зөвлөгөөний эхэнд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн I, II дугаар хэлтэс болон Боловсролын хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мөн дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын судалгааг гаргаж, хоёр ээлжинд шилжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлын явцтай уялдуудан үзлэг шалгалт зохион байгуулж, засврын ажлыг эрэмбэлж 2019 оны төсөвт саналаа тусгаж ажиллах. Түүнчлэн мал бүхий иргэд хязгаарлагдсан бүсэд орж ирэх магадлалтай тул хориглосон, тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах. 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах зэрэг үүрэг даалгавар өглөө.