Хан-Уул
Мэдээлэл

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/13 дугаар тушаалаар нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго шугамыг өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны дүнгээр нийслэлд 292.5 ба түүнээс доош байхаар шинэчлэн тогтоож, Хан-уул дүүргийн хэмжээнд хүнсний эрхийн бичгийн  үйлчилгээнд 1277 өрхийн  6847 гишүүн-иргэн хамрагдаж байна.

 “Хүнсний эрхийн бичиг” олгох журамд хөдөлмөрийн насны боловч ажил хөдөлмөр эрхлээгүй өрхийн гишүүн-иргэн хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах талаар нэмэлт өөрчлөлт орсон: Үүнд:

  • Ажил хайж дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн байх
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамрагдаж, зөвлөгөө авсан байх
  • Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдсан байх
  • Нийтийг хамарсан ажилд хамрагдсан байх
  • Ажлын байранд бүртгэгдсэн,зуучлагдсан, 2-с доошгүй ажил олгогчтой уулзсан байх
  • Мэргэжил олгох сургалтад хамрагдсан байх
  • Сайн дурын ажилд хамрагдсан байх
  • Бага насны хүүхдийг дархлаажуулалтад товлолыг дагуу хамруулсан байх
  • Эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ авах
  • Албан болон албан бус сургуульд хамруулж байгаа эсэх
  • Сайн дурын байгууллага, ажилтнаас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан байх зэрэг нөхцөл, шаардлагыг хангах заалт нэмэгдсэн тул хүнсний эрхийн бичиг авч байгаа өрхөд жилд 2 удаа үнэлгээ хийж, “хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд үйлчилгээнээс түдгэлзүүлэх арга хэмжээ авч ажиллана.


Иимд зорилтот бүлгийн иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх,чиглүүлэх зорилгоор хуваарийн дагуу сургалт зохион байгуулж байгаа бөгөөд ажилгүй иргэд энэ сургалтад хамрагдсанаар ямар шалгуур үзүүлэлтээр хэрхэн үнэлгээ хийх тухай мэдээлэл авахаас гадна анкет бөглөн, ажил хайгчаар бүртгүүлж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлтэй болж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө авч, таарч тохирсон ажлын байрандаа зуучлагдан ажилтай болох боломж бүрдэх юм.

Сургалт 2018.08.20-10.10-н хүртэл хугацаанд үргэлжлэн явагдана.