Хан-Уул
Мэдээлэл

БОРООНЫ УС ТОГТДОГ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМЫГ NOTS” БЕТОН ЗУУРМАГНЫ КОМПАНИ ӨӨРСДИЙН ХӨРӨНГӨӨР ЗАСАЖ ЯНЗАЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дүүрэгт байрладаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран багагүй ажил хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал “Манай хороо- Миний гудамж” аяны хүрээнд 3 дугаар хорооны Шаравын гудамжинд байрладаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран жишиг гудамж болгох ажил үргэлжилж байна.

Өнөөдөр 3 дугаар хорооны 43 дугаар байрны оршин суугчдын гомдлын дагуу дүүрэгт байрладаг  “NOTS” бетон зуурмагийн үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 4,8 сая төгрөгийн хөрөнгөөр тус байр луу ордог авто машины нэг урсгалтай замыг засаж тэгшиллээ.

Эвдэрч хонхойж, борооны ус тогтдог нийтийн эзэмшлийн тус зам талбайг цементлэн засаж өгсөнд 43 дугаар байрны оршин суугчид байрлаж талархсанаа илэрхийллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.