Хан-Уул
Мэдээлэл

500 АЖЛЫН БАЙР ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үндэсний шилдэг үйлдвэрлэгч болох Говь ХК, Гоёо ХХК-иуд “Монгол ноолуур-дэлхийд” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд  “НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР-ХАМТАРСАН АЯН”-ыг 2018 оны 8-р сарын 4 буюу энэ бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд Таван богд группын гадна талбайд зохион байгуулах гэж байна.

Аяны хүрээнд нэхэх, ээрэх машин баригч, нөхөн засагч, түүхий эд ангилан ялгагч, оёдолчин, худалдааны зөвлөхөөс эхлээд менежер, удирдлагын түвшний 17 мэргэжлийн 500 нээлттэй ажлын байр зарлагдаж байгаа бөгөөд сургалтын явцдаа цалин авах боломжтой гэдгээрээ онцлог аж.