Хан-Уул
Мэдээлэл

“ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР-3” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Харшлын эсрэг хамтдаа уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны явцыг сайжруулах зорилгоор ХУД-ийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хороодын нийтийн эзэмшлийн зам, талбайн хөл газрын ургамлын цэвэрлэгээг хийх 3 хэсэг “Эко ногоон бүлэг”-ийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн билээ.

Тус 3 хэсэг “Эко ногоон бүлэг” нь 2, 3, 4, 7, 10 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайн хөл газрын ургамлыг хадах, тайрах, цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгээд байна.