Засгийн газрын 2017 оны 269 дугаар тогтоол “Үндэсний спортын VI их наадам зохион байгуулах тухай”, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/424 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, соёлыг өсвөр үеийнхэнд сурталчлан таниулж, өвлүүлэн сургах, хөгжүүлэх зорилгоор Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Сурын талбайд зохион байгуулагдаж хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж нэгдсэн дүнгээ гаргалаа.
Ийнхүү 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын Ширээний шагай, Хурдан морины уралдаан, Жороо морины уралдааны төрлүүд зохион байгуулагдлаа.
Их наадмын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ЗГХА, БТСГ-ын Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О. Баттулга, ЗГХА, БТСГ-ын Спортын тэмцээн, наадам, стандартын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Уртнасан, БТСГ-ын Үндэсний болон мэргэжлийн спортын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Х.Отгонбаатар, ННБТСХ-ны дарга Ж.Ганболд, ННБТСХ-ны Спортын албаны дарга Б.Саранцэцэг, 14-р хорооны Засаг дарга Наранцацралт, дүүргийн 14 дүгээр хорооны ИНХ-н дарга Н. Дорждулам, дүүргийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан нарын зочид төлөөлөгчид оролцлоо.
Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын “Ширээний шагай”-н тэмцээнд 14 хорооны 60 гаран тамирчин өрсөлдсөнөөс:
1-р байрт Н.Бүрнээбаатар ахлагчтай 14-р хорооны баг
2-р байрт Мөнх-Эрдэнэ ахлагчтай 13-р хорооны баг
3-р байрт Ц.Сүхбаатар ахлагчтай 15-р хорооны баг тус тус шалгарлаа.
Хурдан морины уралдаанд 20 гаран морь өрсөлдсөнөөс :
1-р байрт Батмөнхийн “Саарал” морь
2-р байрт У.Хосбаяр “Цавьдар” морь
3-р байрт Н.Наранцацрал “Саарал” морь
4-р байрт Батмөнх “Улаан” морь
5-р байрт Н.Наранцацрал “Хээр” морь тус тус шалгарлаа
Жороо морины уралдаанд:
1-р байрт Наранцацралын “Будан” морь
2-р байрт Маш-Эрдэнэ-ийн “Хээр” морь
3-р байрт Маш-Эрдэнэ-ийн “Бор” морь тус тус шалгарлаа. Уг арга хэмжээний үеэр Хан-уул дүүргийн Үндэсний спортын VI их наадмын Үндэсний сурын харвааны 4 төрөл, болон, Шагайн харвааны шагналуудыг гардуулж өглөө.
Шагайн харвааны төрөлд:
1-р байрт С.Эрдэнэбаатар ахлагчтай 15-р хорооны баг
2-р байрт Ц.Сүхбааатар ахлагчтай 11-р хорооны баг
3-р байрт Уламнэмэх ахлагчтай 10-р хорооны баг
Үндэсний сурын харваанд багийн дүнгээр:
/Уламжлалт сур, Урианхай сур, Буриад сур, Үндэсний сур/
1-р байрт С.Бямбабаяр ахлагчтай баг
2-р байрт Б.Зоригтбаатар ахлагчтай баг
3-р байрт Э.Соёлмаа ахлагчтай баг тус тус шалгарлаа.
Шалгарсан тамирчид 08 дугаар сарын 11-15 ны өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулагдах “Үндэсний спортын VI их наадам”-д оролцох эрхээ авлаа.