Хан-Уул
Мэдээлэл

COЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН “АРДЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ”-ЫН ДҮҮРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“Соёлын биет бус өв, Ардын урлагийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт 2018 оны 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдлаа.

Их наадмын зорилго нь Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах, үйл ажиллагааг өргөжүүлэх, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, иргэдийн авьяас билгийг нээн илрүүлж хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулахад оршино.

Уралдаанд соёлын биет бус өвийг хадгалж хойч үедээ өвлүүлэн шавь сургалтыг явуулж байгаа 70 гаруй иргэд оролцож ардын уламжлалт өв соёлын Эх хэл болон аман уламжлалууд, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлал, зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, зан заншил уламжлалт арга технологи гэсэн 5 ай савын төрлөөр өрсөлдлөө.

Их наадмын анхан шатны шалгаруулалтын онцлог нь соёлын өвийг шавилан суралцаж байгаа хүүхэд залуучууд, заан сургагч багшийн  хамт оролцож байгаагаараа онцлог байлаа.

Мөн иргэдийн уралдаанд ирүүлсэн 80 гаруй  нэр төрлийн 300 гаруй гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргаж үзүүллээ.

Уралдаанд амжилттай оролцож шалгарсан 20 иргэн Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах Соёлын биет бус өвийн “Ардын урлагийн их наадам”-д оролцох эрхээ авч, Батламж мөнгөн шагналаар шагнууллаа.

Түүнчлэн уралдаанд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо идэвх санаачлага, сайн зохион байгуулалттай оролцож, бүх төрөлд амжилт гаргаж хорооны дүнгээр тэргүүн байранд шалгарлаа.

Ардын язгуур урлагийн төрөлд

  1. Д.Надмид нэгдүгээр байр ХУД-ийн 1-р хороо
  2. Н.Цэдэв хоёрдугаар байр ХУД-ийн 13-р хороо
  3. Э.Уянга гуравдугаар байр ХУД-ийн 2-р хороо

Тусгай байранд: Ш.Даваахүү ХУД-ийн 8-р хороо

Эх хэл болон аман уламжлалууд

  1. Ш.Сүрэнжав нэгдүгээр байр ХУД-ийн 1-р хороо
  2. Б.Янжиндулам хоёрдугаар байр ХУД-ийн 1-р хороо
  3. Хүрээ намба хамтлаг гуравдугаар байр ХУД-ийн 2-р хороо

Тусгай байранд: Р.Хоролбадам ХУД-ийн 1-р хороо

Уламжлалт гар урлалын төрөлд

  1. Н.Ганхуяг нэгдүгээр байр ХУД-ийн 1-р хороо
  2. Б.Мөнхцэцэг хоёрдугаар байр ХУД-ийн 1-р хороо
  3. Б.Ганцэцэг гуравдугаар байр ХУД-ийн 1-р хороо
  4. Тусгай байранд: Б.Болдэрдэнэ ХУД-ийн 8-р хороо


Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг

  1. Я.Цэнд-Аюуш нэгдүгээр байр ХУД-ийн 1-р хороо
  2. Ц.Хадаа хоёрдугаар байр ХУД-ийн 1-р хороо
  3. Б.Сувд-Эрдэнэ гуравдугаар байр ХУД-ийн 1-р хороо


Тусгай байранд: М.Алимаа ХУД-ийн 1-р хороо

Уламжлалт зан үйл, ёслол баяр наадам

Г.Энхбаатар нэгдүгээр байр  ХУД-ийн 1-р хороо

Б.Цэрмаа хоёрдугаар байр ХУД-ийн 12-р хороо

Т.Отгон гуравдугаар байр ХУД-ийн 1-р хороо

Тусгай байранд: Х.Батбаяр ХУД-ийн 11-р хороо