Хан-Уул
Мэдээлэл

БОЛОВСРОЛЫН ХЭЛТСИЙН ДЭРГЭД “ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДЛАА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/027, А/047, А/35 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний 4.1.2-д Бүх яам агентлаг төв аппарат болон харьяа байгууллага, орон нутгийн нэгжүүддээ эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллуулах”-аар тусгасан.

Иймд Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дэргэд “Эцэг эхийн зөвлөл”-ийг  2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр сургууль, цэцэрлэгийн эцэг, эхийн төлөөлөл бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Зөвлөл нь үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хүүхдийг аливаа эрсдэлд өртөх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр  сургалт хийх арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх тодорхой ажил зохион байгуулах үүрэг хүлээн ажиллах юм.

Хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо боловсролын салбарт хийгдсэн онцлог ажлуудыг эцэг эхийн зөвлөлд танилцуулан хамтран ажиллах санал солилцон хүүхдийн төлөө хийх ажил үйлст нь өндөр амжилт хүслээ.