Хан-Уул
Мэдээлэл

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАНХИМЫН СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа “Улаанбаатар Барилга” ХХК, 4 дүгээр хороонд байрлах “Фермер Маркет” ХХК-ийн Фермерүүд хүнсний захын ажилтан нарт Газар хөдлөлт, Гал түймрийн тухай ерөнхий ойлголт, Байгууллагын галын аюулгүй байдал, тохиолдож буй гал түймрийн шалтгаан, урьдчилан сэргийлэх сургалтыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс зохион байгууллаа.

Мөн гал түймэрт өртсөн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гал унтраагуул ашиглах заавар сэдвээр 3 цагийн анхан шатны мэдлэг олгох танхимын сургалт зохион байгууллаа. Сургалтанд тус байгууллагын 90 ажилтан хамрагдлаа.