Хан-Уул
Мэдээлэл

МАЛ БЭЛЧЭЭРЛҮҮЛЭХ, ТУУВАРЛАХЫГ ХОРИГЛОЛОО

Дүүргийн Засаг даргын 2018 оны А/153 захирамжаар Богдхан уул, Чандманы ам, Жаргалантын ам, Арцатын ам, Нүхтийн ам, Тайны ам, Морингийн даваа, Айцын даваанаас хот руу, 12 дугаар хороо Улаан булангаас Туул гол өгсөх чиглэлд мал тууварлах, бэлчээхийг хориглосонтой холбогдуулан дээрх бүс нутагт эзэн хариулаагүй бэлчээрлэсэн малыг тусгайлсан хашаанд саатуулж, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулан Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын арга хэмжээ авч, зөвшөөрсөн бүс нутагт нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулагдаж байна.

Иймд иргэн та :

  1. Дээрх бүс нутгаар мал тууварлах болон бэлчээхгүй байх;
  2. Бусад аймаг сумдаас мал, амьтан оруулахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дүүргийн 77771965 /513/ утсанд холбогдож авна уу