Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХӨНГӨН АТЛЕТИКИЙН 2018 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

Хан-Уул дүүргийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Буянт –Ухаа цогцолбор сургуулийн гадна талбайд болж 8 сургуулийн 260 гаруй тамирчид 6 зай, 2 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээн 100м, 200м, 400м, 1500м/охид/, 3000м/хөвгүүд/, уртын харайлт, 4х100м бөөрөнцөг түлхэлт гэсэн төрлөөр явагдлаа.

Байгууллагын дүнгээр: Тэргүүн байрт 15-р сургуулийн тамирчид

Дэд байрт 7-р сургуулийн тамирчид

Удаах байрт Аварга сургуулийн тамирчид тус тус шалгарч Хэнтий аймагт болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Тус тэмцээнд Аварга дээд сургуулийн дотоод хяналтын багш хөнгөн атлетикийн спортын мастер, улсын шүүгч Энхтуяа ирж тамирчид болон шүүгч нарт зөвлөгөө өгч ажиллалаа.