Хан-Уул
Мэдээлэл

ЦЭРГИЙН ШТАБ ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТАЙ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 1 дүгээр ээлжийн цэрэг халалт, татлагын бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 11.00-13.00 цагт дүүргийн Соёлын ордонд хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нартай өргөтгөсөн хурлыг зохион байгуулан явууллаа.

 

Өргөтгөсөн хурлыг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга нээж үг хэллээ.

 

Тус хуралд Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ахлах офицер, дэд хурандаа Т.Мөнхбаяр нар оролцож, Батлан хамгаалах багц хуулийн талаар мэдээлэл хийлээ.

 

Хурлын дарааллын дагуу Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдэлийн тооцоо, цэрэг татлагыг зохион байгуулан явуулах талаар, Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Б.Ганчимэг Төрийн болон албаны нууцын чиглэлээр тус тус танилцуулга хийж, зөвлөмж өглөө.

 

Мөн хуралд оролцсон хорооны Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын асуултад хуулийн дагуу хариулт өгч, цэрэг татлагатай холбоотой саналыг хүлээн авч, хурлын үйл ажиллагааны төгсгөлд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга үүрэг, чиглэл өглөө.