Хан-Уул
Мэдээлэл

“ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулахад хамт олны оролцоог хангах, эмч эмнэлгийн ажилтны идэвхи санаачлагыг дээшлүүлэх зорилгоор  “Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг  ХУД-ийн нэгдсэн эмнэлэг /2018.04.24–26/ -ны өдрүүдэд  зохион байгууллаа. Уулзалтанд нэгдсэн эмнэлэгийн 116 эмч эмнэлгийн ажилтан хамрагдлаа.

Зөвлөлдөх уулзалтаар 2018 онд нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагааны зорилт, эмнэлгийн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт түүнд хийх дүгнэлт, оношлогоо эмчилгээнд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалт тулгамдсан асуудал, эмнэлгийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний өнөөгийн байдал, өргөдөл гомдлын санал хүсэлт дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг асуудлуудыг хэлэлцэж ,ярилцлаа.

Энэхүү зөвлөлдөх уулзалтаас гарсан  хамтын шийдвэр болон тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах ажлыг эрчимжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр боллоо.