АБНТБТ –ийн гоо зүй-мэдрэмжийн боловсролын агуулгын хүрээнд ХУД-ийн 8-р хорооны ахмадын зөвлөл, Улаан загалмайн ахлагч П.Наранхүүтэй хамтран “ Амин дэм-хөгжимт хөдөлгөөн ” сургалтыг 2018 оны 04-р сарын 16- ны өдөр зохион байгууллаа.
Гавъяаныхаа амралтанд суусан ч нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж, сайн үйлсийн тэргүүн шугамд жигдрэн алхах ахмадууддаа урт наслахын гол түлхүүр, эрүүл амьдрахын амин хэлхээ болсон хөдөлгөөнөөр дамжуулан тэдний эрүүл мэндийг дэмжих зорилгоор явагдсан тус сургалтанд нийт 18 идэвхтэн гишүүд оролцлоо.
Хамтдаа хялбаршуулсан 108 дасгал хөдөлгөөнийг хөгжимтэй хослуулан хийцгээлээ. Тус сургалтын явцад идэвхтэй хичээнгүй байсан нийт манлайлагч нартаа урт наслаж удаан жаргахын ерөөл өргөөд идэвхтэй хөдөлгөөнийг өөрсдийн нэрийн хуудас болгон,өглөө бүр сурсан дасгалаа хийж дадал хэвшил болно гэх урмын цацалтай үр дүнтэйгээр сургалт өндөрлөлөө.