Орос хэлний боловсролыг дэмжих жилийн хүрээнд “Хайран юм…” илтгэлийн уралдааныг дүүргийн гадаад хэлний судлагдахууны баг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн 18 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулав.Уралдааны зорилго нь ЕБС-ийн Орос хэлний багш нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бие биеэсээ суралцах, туршлага солилцох, илтгэх чадварт суралцах.
Уг уралдаанд ХУД-ийн БУЦС, 10, 26, 59, 118, 34, 18, 115 дугаар сургууль ,СХД-ийн Ирээдүй ЦС-ийн багш нар орос хэл дээр илтгэлээ хэлэлцүүлэв.
Уралдааны шүүгчээр:
- Монгол улсын Гавьяат тамирчин, Зууны Манлай уулчин, орос-англи хэлний ахмад багш С.Заяа
- ЧД-ийн 5 дугаар сургуулийн орос хэлний багш, РЦНК-ийн салбар төвийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй багш н.Нямдаваа
- ГХГС-тай 18 дугаар дунд сургуулийн Гадаад хэлний сургалтын менежер, боловсрол судлалын докторант, тэргүүлэх зэрэгтэй багш Б.Наранцэцэг нар ажиллалаа.Уралдааны шалгаруулалтаар:
- Нэгдүгээр байранд: 18-р сургуулийн орос хэлний багш Д.Виктори
- Хоёрдугаар байранд: 118-р сургуулийн орос хэлний багш Д.Энхтуяа
- Гуравдугаар байранд: 18-р сургуулийн орос-англи хэлний багш С.Өнөрцэцэг нар шалгарч медаль, өргөмжлөл гардан авлаа.
Шүүгч н.Нямдаваа багш нарт мэргэжлийн зөвлөгөө өгч, цаашид хамтран ажиллах санал солилцон уралдаанд оролцогчдод БАТЛАМЖ гардуулав.