Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2018 ОНЫ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 09 -ний өдөр дүүргийн Спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нар оролцож бяцхан тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.

Тэмцээнд дүүргийн 20 цэцэрлэгийн 600 хүүхэд ур чадвар,авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт 223 дугаар цэцэрлэг, 2-р байрт 41 дүгээр цэцэрлэг, 3-р байрт 243 дугаар цэцэрлэг тус тус шалгарч нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ авлаа.

Мөн шилдэг хувцаслалттай багаар 35 дугаар цэцэрлэг, шилдэг зохиомжтой багаар 65 дугаар цэцэрлэгүүд шалгарлаа.