ХУД-ийн 10-р хорооны ИНХ-ын дарга Д. Дашдорж, тэргүүлэгчид, Хорооны Засаг даргын ажлын алба, ахмадын зөвлөл хамтран ахмадууддаа “Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт сургалт, өдөрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Албан бус-Насан туршийн боловсролын төв нь цахим видео тоглоом, гар утасны хор нөлөөллийн талаарх мэдээ мэдээллийг иргэдэд ойлгуулах зорилгоор “Видео тоглоомын хор нөлөөллөөс хүүхдээ хамгаалахад иргэн бидний оролцоо” сэдэвт сургалтыг 120 иргэд, ахмадуудад орлоо.
Сургалтаар видео тоглоомын хэлбэрүүд, эерэг болон сөрөг талыг судлан, дондолтын үе шатууд, статистик тоо баримт, түүний хор нөлөөллөөс үр, ач, зээгээ урьдчилан сэргийлэх арга замуудыг тодорхойлон гаргасан. Үүнд
- Өдөрт 30 минутаас илүүгүй, 2-оос ихгүй удаа гар утас, компьютер, зурагт үзүүлэх
- Бага насны болон өсвөр насны хүүхдүүдээ телевиз олон цагаар үзүүлэхгүй, зөвхөн тодорхой цагаар үзүүлдэг болгоё.
- Хүүхдээ хайрлая
- Хүүхэддээ цаг зав гаргая
- Анхааралтай үгийг нь сонсож суръя
- Хүүхдээ жаахан гэлтгүй гэр орны ажилд туслуурах ( насанд тохирсон ажил) сургая
- Спорт, урлаг, төрөл бүрийн дугуйланд сургах
- Та хичнээн завгүй ч байсан хүүхэддээ 2 цаг заавал гаргаарай.
- Хагас бүтэн сайнд гэр бүлээрээ салхинд гарах, цагийг хамтдаа өнгөрүүлэх
- Гэртээ номын сантай болох