Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБА БЯМБА ГАРАГТ АЖИЛЛАНА

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байгаатай холбоотойгоор дүүргүүдийн Газрын албаны ачаалал эрс нэмэгдсэн.

Мөн урин дулаан цаг болж иргэдийн газартай холбоотой хүсэлт нэмэгддэг зэргийг харгалзан дүүргүүдийн Газрын алба 4 дүгээр сарыг дуустал бямба гарагийн 9.30-16.30 цаг хүртэл ажиллахаар боллоо.

Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой болж байна.
Хан-Уул дүүргийн Газрын алба: 7777-1965