Хан-Уул
Мэдээлэл

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХТАЙ ХОЛБОГДУУЛАН ХАМТАРСАН БАГИЙН СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахтай холбогдуулан хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хамтарсан багийн журам, хамгаалах байрын журам, үйлчилгээний талаар танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулах, хуулийн хэрэгжилтэнд байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор ХУД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн ахлах байцаагч болон хэсгийн байцаагч нарыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын чиглүүлэгч багшаар Хууль зүйн ухааны доктор Б.Батзориг, Хүүхдийн эрхийн улсын байцаагч Ё.Нарантуяа, ГБХЗХХ-ийн ахлах мэргэжилтэн Т.Тайванбаатар нар ажиллалаа.
Сургалт практик ажилд тулгуурлан явагдаж байгаараа онцлогтой болж өнгөрлөө.