Хан-Уул
Мэдээлэл

ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДМЫН УДИРДАМЖ

Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.1 дахь зорилт Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөрийг үндэсний өв уламжлал, ёс заншилтай хослуулан хэрэгжүүлж, эрүүл чийрэг бие бялдартай, боловсролтой, амьдрах ухаантай, эх оронч, иргэнийг төлөвшүүлнэ гэсэн зорилтыг үндэслэн “Хүүхдийн урлагийн их наадмыг” зохион байгуулж байна.

Зохион байгуулагч:

ХУД-ийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Соёлын ордон

Уралдааны зорилго:

Хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлж улмаар хөгжмийн багш нарын мэдлэг, ур чадварыг сайжруулахад оршино.

Уралдаанд оролцох төрлүүд:

Сургуулийн өмнөх боловсрол:

1.         Монгол ардын бүжиг / 6-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно. /

2.         Хамтлаг хөгжим / 3-6 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно. /

3.         Хамтлаг дуу / 4-6 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно. /

4.         Гоцлол дуу

 

Ерөнхий боловсролын сургууль:

1.         Монгол ардын бүжиг / 8-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно /

2.         Чөлөөт бүжиг / 8-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно /

3.         Хамтлаг хөгжим / 6-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно /

4.         Хамтлаг дуу / 4-6 хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно /

5.         “Театр миний амьдралд” / Жүжигчилсэн тоглолт- ахлах насны 1-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно / 3 мин

6.         Язгуур урлаг /уртын дуу, бий биелгээ, ерөөл магтаал, хөөмэй, исгэрээ, уран нугаралт г.м / 1-12 хүртэлх хүүхдийн бүрэлдэхүүнтэй оролцоно.

7.         Гоцлол дуу  6-13 нас

8.         Гоцлол дуу 14-18 нас

Жич: Гоцлолоос бусад төрөлд нэг сургуулиас нэг л үзүүлбэр оролцоно.

Хамрах хүрээ, насны ангилал:

Хан-Уул дүүргийн ЕБС, СӨБ-ын 4-18 насны хүүхдүүд оролцоно.

Шалгаруулах журам:

·  Хувцаслалт шаардлага хангасан байх

·  Фонограмм бичлэг чанарын шаардлага хангасан байх

·  Тайзны соёл, ирц бүрэн байх /Урлагийн төрөл бүр дээр/

·  Шилдэг ЕБС, шилдэг СӨБ тус бүрийг авсан медалийн чанар, зохион байгуулалт, дээрх шалгуурын журмыг харгалзан үзэж байр эзлүүлнэ.

·  Нэгдсэн шалгаруулалтыг мэргэжлийн уран бүтээлчид шүүн явуулна.

Шагнал урамшуулал:

Оролцогч хүүхдүүд төрөл тус бүр дээр:

·  Нэгдүгээр байр: Алтан медаль, өргөмжлөл

·  Хоёрдугаар байр: Мөнгөн медаль, өргөмжлөл

·  Гуравдугаар байр: Хүрэл медаль,өргөмжлөл/Гоцлол төрөлд хүрэл медаль-2/

·  Шилдэг ЕБС 1-3 байр / ХОББИ Цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйл/

·  Шилдэг СӨБ 1-3 байр / ХОББИ Цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйл/

·  Шилдэг ЕБС-ийн хөгжмийн багш-6 / ХОББИ Цом, өргөмжлөл, дурсгалын зүйлс /

·  Шилдэг СӨБ-ийн хөгжмийн багш-3 /ХОББИ Цом, өргөмжлөл, дурсгалын зүйлс /

Шалгаруулалт:

2018 оны 04 дугаар сарын 3, 5, 6-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно.

4-р сарын 3-ний өдөр – СӨБ – Ардын бүжиг, хамтлаг хөгжим, хамтлаг дуу, гоцлол дууны төрлүүд

            4-р сарын 5-ны өдөр – ЕБС – Ардын бүжиг, чөлөөт бүжиг, хамтлаг хөгжим, хамтлаг дууны төрлүүд

4-р сарын 6-ны өдөр – ЕБС – Зохиомжит төрөл, язгуур урлаг, гоцлол дуу 6-13 нас, гоцлол дуу 14-18 нас гэсэн дарааллаар үзүүлбэрүүдийг тус тус шалгаруулж байр эзлүүлнэ.

4-р сарын 6-ны өдрийн 17:00 цагт шилдэг ЕБС, СӨБ, багш нарын шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Тайлбар:

1.         Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд нуугдмал авьяастай хүүхдүүдийг нээн илрүүлэх, тэдний оролцоог бий болгох, дэмжих тал дээр хөгжмийн багш нарыг дэмжин хамтран ажиллах болон энэхүү наадмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох шаардлагатай.

2.         Сургууль, цэцэрлэг тус бүрээс удирдамжид заагдсан урлагийн төрөл бүрт шилдэг номеруудаа заавал оролцуулах шаардлагатай бөгөөд энэхүү үзүүлэлт нь сургууль, цэцэрлэгийн болон, хөгжмийн багш нарын үр дүнгийн үнэлгээнд нөлөөлөх болно.

3.         Нэгдүгээр шатны шалгаруулалтыг цэцэрлэг, сургууль тус бүрдээ зохион байгуулж, шалгаруулалт явуулах үеийн зурагжуулсан тайлан, наадмын нэгдсэн шалгаруулалт оролцох хүүхдүүдийн мэдүүлгийг үнэн зөвөөр бөглөн, өөрсдийн үзүүлэх урлагийн хөтөлбөрийн хамт 2018 оны 3 дүгээр сарын 30-ны 17:00 цагаас өмнө ЗДТГ-ын 607 тоотод цаасаар болон [email protected]  хаягаар цахимаар баталгаажуулж ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон мэдүүлэг хүлээж авахгүй болно.

4.         Техникийн зөвлөгөөн 2018 оны  дүгээр сарын 30-ны 15:00 цагт дүүргийн соёлын ордны “Б” зааланд зохион байгуулагдана.

Харилцах утас:

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн

 Б.Төмөр-Очир-9955-5247, 7777-7373