Ажилчны районы Гэгээрлийн хэлтэс нь 1965 онд байгуулагдаж байсан ба 1992 оноос Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст боловсрол хариуцсан мэргэжилтэнтэй болсноор Гэгээрлийн хэлтэс татан буугдсан түүхтэй.
Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу Дүүргийн Засаг даргын 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 91 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс дахин байгуулагдсан билээ.
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа 2018 оны 03 сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд боллоо.
Ойн баярын арга хэмжээнд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цэрэн, Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо болон Дүүргийн ЗДТГ-ын хэлтэс албадын дарга, Монгол Улсын гавьяат багш, боловсролын хэлтэст ажиллаж байсан үе үеийн дарга мэргэжилтнүүд, ахмад багш, сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын төлөөлөл 250 гаруй зочид хүрэлцэн ирсэн.
Боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгүүд хамтран ойн хүрээнд Хүндэтгэлийн концерт,“Үйлчилгээний ажилчдын зөвлөгөөн”, “Ааваараа бахархана” уулзалт өдөрлөг, “Багш солилцоо”, “Ажилтан солилцоо”, “Сургамжит эхийг хэн сайн унших вэ? , “Эх хэл болон орос хэлний боловсролыг дэмжих жил”-ийн нээлт, “Физикийн АСТ”, “Эко дүүрэг –Бидний оролцоо” сэдэвт эссэ хэлэлцүүлэг, “Багшийн бүтээл”-ийн сан үзүүлэх ажил”, “Хүүхэд –Зохиолч -Эцэгэх” нөхөрсөг хүндэтгэлийн өдөрлөг, “Бага насны хүүхдийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан”, ”Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?”зэрэг ажлуудыг санаачлан амжилттай зохион байгууллаа.
Ойн баяраар боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан 108 багш, удирдлага, ажилчдыг төрийн болон салбар, нийслэл, дүүргийн шагналаар шагнаж урамшуулсан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.