Хан-Уул
Мэдээлэл

СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ, СҮҮНИЙ ЧИГЛЭЛИЙН ФЕРМЕР, МАЛ АЖ АХУЙ ЭРХЭЛДЭГ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж иргэн, сүүний чиглэлийн фермер, мал аж ахуй эрхэлдэг иргэдэд мэргэжлийн байгууллагын хэрэгцээт мэдээллийг хүргэж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ чанаржуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ХУД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн сургалтын танхимд “Үйлдвэрлэгч Танд” сэдэвт хамтын ажиллагааг сайжруулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхэд тавигдах шаардлага сэдэвт хичээлийг ХУД-ийн нутаг дэвсгэрт сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж иргэн, сүүний чиглэлийн фермер, мал аж ахуй эрхэлдэг 32 иргэдэд заасан ба сургалтад оролцогчид өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа болон сонирхсон асуултаа асууж харилцан ярилцсан үр дүнтэй сургалт боллоо.