Хан-Уул
Мэдээлэл

МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МАЛ ЭМНЭЛГИЙН АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН ПОСТ АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн онцгой комиссын 2018 оны 01 тоот албан даалгавар, Засгийн газрын 2016 оны 240 дүгээр тогтоолын хүрээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин богино хугацаанд мал амьтны шилжилт хөдөлгөөнөөр дамжин тархаж байгаатай холбогдуулан мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг 12 дугаар хорооны Таван толгойн гүүрний уулзварт, 14 дүгээр хорооны Өлзийтийн товчоодод мал эмнэлгийн үржлийн нэгж “Ганган буга” ХХК, “Гүнтэрэм” ХХК тус тус ажиллаж байна.

Иймд иргэн та :

  • Ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой гомдол санал хүсэлтийг Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын 77771965 утсанд эргэн холбогдох нэр, утасны дугаараа тодорхой ирүүлнэ үү.