Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагт уулзах хүсэлт гаргасан иргэдийг хүлээн авч уулздаг уламжлалтай.

Өнөөдөр газрын харилцаа, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргасан иргэдийн төлөөллийг дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны уулзалтын танхимд  хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Хууль зүй, архивын тасгийн дарга нар болон дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Газрын албаны удирдлагууд оролцож иргэдээс тавьсан санал хүсэлт сонсож, хариулт өглөө.

Мөн Засаг дарга иргэдээс тавьсан санал хүсэлт, гомдлыг судлан шуурхай шийдвэрлэж танилцуулахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт үүрэг болголоо.