Хүүхэд багачуудыг Монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулах, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх, туурвих урлагт сургах зорилготой “Хүрэл тулга -2018” наадам зохион байгуулагдах гэж байна. Наадамд ХУД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн сурагчдын хооронд зохион байгуулагдана.
Наадам зохион байгуулах хугацаа
2018 оны 03 дугаар сарын 02-нд ХУД-ийн Соёлын ордны Бага танхимд зохион байгуулагдана.
Шагнал урамшуулал
- VI-IX ангийн насны ангилал
- 1-р байр -1: Улсын наадамд оролцох эрхийн бичиг, медаль, дурсгалын зүйлс
- 2-р байр -1: Улсын наадамд оролцох эрхийн бичиг, медаль, дурсгалын зүйлс
- 3-р байр -1: Улсын наадамд оролцох эрхийн бичиг, медаль, дурсгалын зүйлс
- Тусгай байр-2: Улсын наадамд оролцох эрхийн бичиг, дурсгалын зүйлс
- X-XII ангийн насны ангилал
- 1-р байр -1: Улсын наадамд оролцох эрхийн бичиг, медаль, дурсгалын зүйлс
- 2-р байр -1: Улсын наадамд оролцох эрхийн бичиг, медаль, дурсгалын зүйлс
- 3-р байр -1: Улсын наадамд оролцох эрхийн бичиг, медаль, дурсгалын зүйлс
- Тусгай байр-2: Улсын наадамд оролцох эрхийн бичиг, дурсгалын зүйлс
Шалгаруулах үе шат, тавигдах шаардлага
- Дүүргийн “ Хүрэл Тулга-2018” наадмаас насны ангилал тус бүрд хамгийн өндөр оноо авсан 5, 5 сурагч буюу нийт 10 сурагчид Нийслэлийн наадамд оролцох эрхтэй болно.
- Наадам 2 үе шаттай явагдана. Үүнд :
- 1-р шатны нийт оролцогчид өөрсдийн зохиосон нэг шүлгээ уншина.
- 2-р шатанд үлдсэн хүүхдүүд шүүгчдийн зүгээс өгсөн сэдвийн дагуу 8 мөрт зохиож бичнэ. /сэдэв, хугацааг тухайн үед өгнө/
- Мэргэжлийн зохиолчдоос бүрдсэн шүүгчийн бүрэлдэхүүн нь оролцогчдын зохиосон шүлгийн агуулга, ур чадварыг харгалзан шүүж шалгаруулна.
- Наадамд оролцогч хүүхдүүд өөрсдийн дэмжигчдээ / аав, ээж, найз нөхөд, ангийн хамт олон гэх мэт / үнэ төлбөргүй үзүүлнэ.
Наадмын бүртгэл
- 2018 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ХУД-ийн Иргэдэд үйлчлэх төв байр 607 тоот, ГБХЗХХ-д ирж бүртгүүлнэ. Бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлсэн байна.
- Төрсний гэрчилгээ, хуулбарын хамт
- Хоёр хувь цээж зураг
- Оролцогч бүрт мандат олгоно.
Холбоо барих утас
- Утас : 77777373
- Хариуцсан мэргэжилтэн О.Солонго – 99224191
- Е-mail : [email protected]
- Page хуудас: Хан-Уул хүүхэд