Хан-Уул
Мэдээлэл

СУРАГЧДЫН ДУНД НӨЛӨӨЛЛИЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Албан бус-Насан туршийн боловсролын төв, Дэлхийн зөн ОНХХ-ын хөтөлбөртэй хамтран зорилтот бүлгийн 7 сургууль дээр Үе тэнгийхний дарамтыг илрүүлэх сургалт, судалгааны ажлыг эхлүүллээ.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд нэгнээ дээрэлхэх, сэтгэл санааны дарамт үзүүлэх явдал хэр зэрэг байгааг судлаж тогтоон бууруулах тал дээр сургалт, нөлөөлөлийн ажлыг хийх зорилготой болно.

Хүүхэд бүрт ээлтэй сургуулийн орчинг бүрдүүлэх, иргэдэд насан туршийн боловсролыг хүргэхэд судалгааны үр дүнд суурилан хүргэх ажлын эхлэл болж байгаа юм.