Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН ТЭШҮҮРИЙН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС БЭЛТГЭЛИЙН ХУВЦАС ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн тэшүүрийн шигшээ багийн тамирчдад зориулалтын бэлтгэлийн хувцас өглөө.

Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд,БТСХорооны дарга Д.Жаргалсайхан нар оролцож, тэшүүрийн ОУХМ Л.Алтанцэцэг дасгалжуулагчтай өсвөрийн шигшээ багийн тамирчдад /2018.02.23/ өдөр албан ёсоор хүлээлгэн өглөө.

Мөн энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд өсвөрийн тэшүүрийн шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцаж, спортын өндөр амжилт хүслээ.